Мэдээллүүд
Мэдээллийн технологийн алба
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн %28 %427 %2013
- Үзсэн: 41
2006 оны 1 сарын 2-нд Засгийн газрын «Цахим засаглал» хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй «Цахим эмнэлэг» төслийг УКТЭ-ийн хэмжээнд хэрэгжүүлж Мэдээллийн технологийн алба анх байгуулагдсан.
Одоо тус алба нь албаны дарга, координатор эмч, мэдээлэл-технологийн инженер /3/, цахим бүртгэгч /8/ гэсэн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.
Улсын Клиникийн Төв Эмнэлэг 2005 оноос Мон Ай Ти ХХК-тай хамтран "E-Hospital" программ хангамжийг нэвтрүүлж эхлээд өнөөдөр тодорхой түвшинд хүрээд байна. Уг программ хангамж нь клиникийн бүх тасаг нэгжийг компьютерын өндөр хурдны сүлжээнд холбож, эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг компьютерын удирдлагын тогтолцоонд хамруулж, эмнэлгийн удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоо, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой юм.
Мэдээллийн технологийн алба нь жилд 170000 гаруй үйлчлүүлэгчидэд үйлчилдэг бөгөөд урьдчилсан захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн захиалгыг утасаар авч байна.
Зайн оношлогооны Зөвлөх төвийг 2009 оны 12 сард байгуулан хот алслагдсан орон нутгийн эмнэлгүүдтэй мэдээллийн технологийн ололтыг ашиглан хамтарсан зайн үзлэг хийх, зайн сургалт явуулах, харилцан туршлага солилцох зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.
Цахим бүртгэлийн хэсэгт дараалал зохицуулах системийг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай үйлчилж байна.

