Мэдээлэл УНТЭ-ийн эмчилгээний дараах хяналтын төвийн явцын уулзалт БНСУ-д болж байна

Monday16 July 2018

УНТЭ-ийн эмчилгээний дараах хяналтын төвийн явцын уулзалт БНСУ-д болж байна

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 2018 оны 1 дүгээр сарын 25-нд Олон улсын зайн оношлогоо цахим амбулаторийн эмчилгээний дараах хяналтын төвийг нээж, тус төв одоогоор туршилтын шатанд ажиллаж байгаа билээ.  “Эмчилгээний дараах хяналтын төв” нь БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Монгол Улсын иргэдэд эмчилгээний дараах хяналт, эмчилгээний үр дүнг сайжруулах, БНСУ дахь эмнэлэгтэй нь шууд харилцаа тогтоон зөвлөгөө тусламж хүргэх зорилготой иргэддээ чиглэсэн хөтөлбөр юм.

Энэхүү төвийн үйл ажиллагааны явцын талаарх уулзалт 2018 оны 03 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд БНСУ-ын Жежү арал дээрх Жежү Их сургуулийн эмнэлэгт болж байна. Хуралд УНТЭ эмнэлгийн ерөнхий захирал Д.Очирбат, Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал тэргүүтэй холбогдох эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Самсунг эмнэлэг, Гэгээн Мари, Жежү Их Сургуулийн эмнэлэгүүдтэй танилцаж эмнэлгийн орчин үеийн чиг хандлага,соёл үйлчилгээ, байгууламж, тоног төхөөрөмжийн талаар туршлага судлан, санал солилцсон үр дүнтэй албан уулзалт болж байна.

29831301 2043688139007072 1111615334 o

29746164 2043688222340397 318629448 n

29666253 2043688415673711 1449819344 n

29666094 2043688382340381 474637485 n

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки