Мэдээлэл УНТЭ-ийн ЦЭСЧШСТөвд Католикийн Их Сургуулийн Хүйн цусны банкны төлөөлөгч ажиллаа

Thursday18 January 2018

УНТЭ-ийн ЦЭСЧШСТөвд Католикийн Их Сургуулийн Хүйн цусны банкны төлөөлөгч ажиллаа

Католикийн Их Сургуулийн Хүйн цусны банкны төлөөлөгч Тай-Гу Ким (Католикийн Их Сургуулийн Микробиологийн тэнхимийн профессор, Хүйн цусны банкны захирал), Су Ён Ким (Католикийн Их Сургуулийн Хүйн цусны банкны менежер) нар Монгол улсад Хүйн цусны банк байгуулах боломжийг судлах асуудлаар  Үүдэл эс болон Хүйн цусны банк нээх төсөлт ажлын хүрээнд УНТЭ-ийн захиргаа болон ЦЭСЧШСТөвийн урилгаар айлчлан ирж 2 өдрийн турш ажиллалаа.

Энэ хугацаанд УНТЭ-ийн ЭЗЭСНЛ, Цус болон ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг газруудыг үзэн, УНТЭ, ЦССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, эдгээр газруудын хүчин чадал, мэрэгшсэн боловсон хүчин болон багаж тоног төхөөрөмжийн хангамж, эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны байдалтай танилцаж, Монгол улсад Хүйн цусны банкыг УНТЭ-т байгуулах боломжтой ба түүнийг байгуулахад хэрхэн туслах арга замаа тодорхойлон, хэрэгцээтэй байр, багаж тоног төхөөрөмж, урвалж, мэрэгшсэн боловсон хүчин бэлдэхэд туслалцаа үзүүлэн, боловсруулах шаардлагатай хууль эрх зүйн бичиг баримтууд дээр зөвлөгөө өгч хамтарч ажиллахаар боллоо.

1

2

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки