Мэдээлэл Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

Tuesday18 September 2018

Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

1

Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт УНТЭ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Улс орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хариуцан ажиллаж буй сургууь, цэцэрлэгийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулах, анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох үүднээс манай улсад анх удаагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс санаачилан тус зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндэд анхааръя” уриан дор тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцан хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд сар бүрийн 2-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эмч нар маань онлайнаар хоорондоо холбогдож, мэдээллээ шинэчилэх, харилцан туршлагаа солилцох хэлбэрээр эргэх холбоотой ажиллахаар болжээ. Цаашид энэ сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах аж. Уг арга хэмжээг ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ, БЗД-ЭМТ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи тус тус дэмжин ажилласан.

Тус зөвлөгөөн нь Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, хүүхэд өсвөр үеийнхэнд эрүүл өсөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нотолгоонд суурилсан мэдлэгийг түгээх мэргэжлийн эмч нарийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, удирдлагын идэвхтэй хамтын ажиллагааг хангах зорилготой юм. Анх удаа зохион байгуулагдаж буй зөвлөгөөн нь 3 үе шаттай явагдаж өндөрлөлөө. Үүнд: 

НЭГДҮГЭЭРТ хэсэгт Боловсролын салбар дахь эрүүл мэндийн өнөөгийн байдал, хүүхдүүдийн дэлгэцийн донтолт түүнээс урьдчилан сэргийлэх  арга зам, хоол тэжээлийн дутагдал, хүүхдүүдэд зонхилон тохиолдох халдварт өвчин, агаарын бохирдол суралцагчдын  эрүүл мэндэд нөөлөөлснөөр сургалтын чанар хэрхэн нөлөөлөх талаар илтгэлүүд тавигдлаа. 

hlmh1dvxfm

 xki9a61i6b

1nm6sh58tq

ХОЁРДУГААР хэсэгт эмч нарт тулгамдсан асуудал, шинээр үүсч буй бэрхшээлийн талаар найман сэдвийн хүрээнд өртөөчилсөн практик сургалт хийгдсэн нь оролцогчдод туршлага судлах, шинэ мэдээлэл сонсох, сонирхсон асуултандаа хариулт авах гээд их үр дүнтэй сургалтын хөтөлбөр байсныг эмч нар маань онцоллоо. Дараах сэдвийн хүрээнд нийт оролцогчид 8 хуваагдан УНТЭ-ийн төрөлжсөн тасаг, сургалтын кабинет, хэсгүүдэээр явж туршлага судаллаа. 

Үүнд: 
•    Хүүхдэд үзүүлэх амь тэнссэн үеийн анхны тусламж
•    Гарын эрүүл ахуй, түүний арга, аргачлал, ач холбогдол
•    Хооллолт, түүний талаарх шинэ цагийн ойлголт
•     Чихрийн шижингийн хяналт, сэргийлэлт
•    Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах зөвлөгөө
•    Өөрийгөө хайрлая уушигны эмч нарын сургалт, зөвлөгөө
•    Зүрхний эмч нарын сургалт зөвлөгөө
•    Бөөрний өвчин ба түүнээс урьдилан сэргийлэх 

1pez1drmak

3jv06jzadj

iim9et1u2x

ГУРАВДУГААР хэсэгт дэлхийн эмнэлзүйн чиг хандлага, бяцхан доктор теле хичээл үзүүлэн практик онолыг хосолсон хэлэлцүүлэг болж өрнөлөө. Энэхүү зөвлөгөөний үеэр өсвөр үе, хүүхэд залуучуудад үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн боловсролын чанар үр дүн дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүэх боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж зөвөлгөөнд оролцсон  нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн эмч нар хэлж байлаа.

lrhax2vlmc

oiagm7wcvb

042teuzuwq

19n9dvb2zt

 Эх сурвалж: arslan.mn сайт

 

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки