Мэдээлэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭмнэлэгт ажиллалаа

Tuesday18 September 2018

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭмнэлэгт ажиллалаа

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт  ажиллалаа.

Нэгдүгээр  хэсэг: ЭМ-ийн сайд нь эхлээд тус эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэд, үйлчлүүлэгч нартай уулзан санал хүсэлтийг сонссон.

Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас өртөг өндөр эмнэлгийн хэрэгслийг санхүүжүүлж буй нь үр дүнтэй байгаа ч  эмчилгээ шинжилгээ нь орчин үеийн тоног төхөөрөмж дээр нарийн ажилбараар хийгддэг тул зардал их гардаг, иргэд журмын дагуу нийт зардлын 25 хувийг өөрөө төлдөгөөс зарим тохиолдолд 900,000-3,000,000 сая хүртэл төгрөг төлдөг нь иргэдэд ачаалал болж буйг ярьж байлаа.

Мөн гемодиализ эмчилгээ олон эмнэлгүүдэд хийгдэх болсоныг, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг ЭМД, төрөөс хариуцах болсоноор иргэдэд үүсэх санхүүгийн дарамт багассаныг  талархан хэлж байлаа. 

1

Хоёрдугаар хэсэг: Тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн яамнаас баримталж буй үйл ажиллагааны 5 чиглэл болох эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах, эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн яаманд шилжүүлэн төвлөрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, үр дүнг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч ажиллах, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарын  бодлогыг  танилцуулан,  тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгсөн.

 Мөн тус эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудын нэг болох орон тоо,  түргэний машины асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг  хэлээд  2018 оны төсөв дээр нийт 40 орон тоог нэмэгдүүлэн баталсан, нэг алсын түргэний машины асуудлыг шийдвэрлэн хүлээлгэн өгөхөд бэлэн болж буй баяртай мэдээг дуулгасан. 

2

4

Гуравдугаар хэсэг: Уулзалтын үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нь тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар товч илтгэл сонсож, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016 оноос эхэлсэн  “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нэвтэрч буй e-Health программын нэвтрүүлэлт, Сургалтын эмнэлгийн сонгодог загвараар ажиллаж буй байдал, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015  стандартын нэвтрүүлэлтийн явц, e-ICU байгуулах төсөл зэрэг олон  үйл ажиллагаатай  газар дээр нь танилцаж, эмнэлгийн удирдлагууд болон тасгийн эрхлэгч нартай уулзаж, харилцан санал солилцлоо.

5

6

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки