Түүхэн товчоо

Thursday18 January 2018

Түүхэн замнал

logo

Манай улсад 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ. 1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  тулгын чулуу тавигдсан байна.

Ардын эмнэлгийг 1935 оноос Клиникийн эмнэлэг болгон өргөжүүлсэн ба  хөгжлийн он жилүүдэд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тэргүүлж буй олон эмнэлэг тус эмнэлгээс салбарлан гарсан юм.

Тус эмнэлэг нь 1971 онд Чехословак улсын тусламжаар баригдсан 24656 м2 талбай бүхий 240 ортой, эмнэлгийн байртай болсон бөгөөд  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 150-р тогтоол, Эрүүл мэндийн яамны сайдын 278 дугаар тушаалаар  Нэгдсэн 1-р эмнэлгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэг болгон үйлчлэх хүрээг өргөтгөн зохион байгуулж 600 ортойгоор ажиллуулж эхэлсэн. 2015 онд дахин 6542 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын   өргөтгөлийн байрыг ашиглалтанд оруулж одоо нийт 568 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Клиникийн Төв Эмнэлгийн нэрийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болгон өөрчилсөн юм.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн гурав дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх, оношлогоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, хүн амын өвчлөл, өвчний тархалт болон бусад эмнэлзүйн чиглэлийн тандалт судалгаа хийх үндсэн  чиг үүрэг бүхий улсын ууган эмнэлэг юм.

УНТЭ нь амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 21 аймаг, УБ хотын 9 дүүргийн иргэдэд үзүүлж буй бөгөөд нийт  568 оронд 700 гаруй хүний нөөцөөр жилд 300,000 гаруй иргэдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнээс 20,000-21,000 гаруй иргэдийг хэвтүүлэн эмчилж, 10,000 гаруй иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

huuchin UNTE

 

Эмнэлгийн түүхийн товчоон

  • 1935 онд 10 жилийн он
  • 1975 онд 50 жилийн ойг тохиолдуулан "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор“ 2 удаа
  • 2015 онд 90 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийн монгол улсад оруулсан хувь нэмэр, хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон” –гоор тус тус шагнагдсан байна.

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН ТОВЧООН   

1924-1927н.Ширчинжав

1927-1930н.Бабинский 

1930-1940, 1943-1944Б.Гүнсэн

1940-1941н.Бадарч

1942-1943, 1950-1954Н.Лувсанбалдан

1945-1949Норов

1954-1955С.Цэнд

1957-1960Б.Гүр

1960-1967С.Авденбай

1967-1974Цэвээний Рэнцэндорж

1974-1975Дэнсмаагийн Бат-Очир /үүрэг гүйцэтгэгч/

1975-1986Шагдарсүрэнгийн Жигжидсүрэн

1986-1992Лэгшидийн Гэпил

1992-1996Пэлжээгийн Онхуудай

1996-2001Зэвгийн Мэндсайхан

2001-2005Цүрэмийн Мухар

2005-2006Ламжавын Саранцэцэг

2006-2007Ноосгойн Оюунцэцэг

2007-2008Содовын Сонин

2008.ХII. 26-2009.II.24Ноосгойн Оюунцэцэг

2009.II.24-2010Лхамсүрэнгийн Жамбалжав

2010-оноосБатсуурь Бямбадорж

 

 

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки