Гадаад харилцаа

Tuesday19 June 2018

Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллахаар харилцан ойлголцлоо

cuba.gad.hari

Өнгөрөгч долоо хоногт  Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Раул Делгадо Консепсион, “Генетикийн инженер биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел,  Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар  манай УНТЭ-ээр зочиллоо. Тэдний энэхүү аялал  МУ-ын Ерөхийлөгчийн 2016 оны айлчлалын мөрөөр хийгдэж буй гэнэ.

УНТЭ-ээр Олон улсын Ротари клубын төлөөлөгчид зочиллоо

enetheg

Олон улсын Ротари клубын шугамаар 2017 оны 5 сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах бөгөөд Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар  болон Пинжаб  мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж төнөг, төхөөрөмж, хүний нөөцтэй танилцсан байна. 

Тэрээр Ротари клубын гишүүд нийгэмд олон тустай зүйл хийдэг, уг хийж буй үйл ажиллагаагаа ЭМЯ-ны бодлоготой уялдуулж явуулахыг уламжиллаа

УНТЭ- ээр Оросын Холбооны Улсын Эмнэлэг биологийн агентлагийн төлөөлөгчид зочиллоо

0

УНТЭ-ийн удирдлагууд ОХУ-аас айлчлан ирсэн " Сибирийн эрдэм шинжилгээ,судалгааны Клиникийн төв"-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа, гадаад харилцаа

2014 онд гадаад сургалтанд нийтдээ 85 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж нийт сургалтанд хамрагдсан хугацаа 1854 хоногтой тэнцэх хэмжээтэй байна

International clinic-ийг санаачлан БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж эхлээд байна

Эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олон World Transplantation Congress-т оролцсон

Япон улсын Тохогийн Их Сургуультай хамтын ажиллагаа эхлүүллээ.

2014 онд УНТЭ нь An Interna­tional Association for Medical Ed­ucation олон улсын нийгэмлэгт гишүүнээр элсэж Medical Teacher сэтгүүлийг захиалж авч эхэллээ. Мөн International Hospital Federa­tion-ий гишүүн байгууллага болж World Hospitals and Health Ser­vices сэтгүүлийг захиалж, энэхүү федерацийн гишүүн байгууллага гэдгээ илэрхийлж хэвлэмэл бүх зүйл дээрээ логог нь ашиглах эрхтэй болсон.

Хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд

1.Япон улсын Toho Их Сургуулийн Эмнэлэгтэй (2015 оноос)

2.Япон улсын JICA олон улсын байгууллагатай хамтран ажиллаж Япон улсын иргэн Мурано Майка УНТЭ-ийн Нөхөн сэргээх эмчилгээний тасагт 2014 оны 08 дугаар сараас 2 жилийн хугацаатайгаар ажиллаж байна.

3.“Сөүл Төсөл” МУ-ын Эрүүл Мэндийн Яам, БНСУ-ын Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яам хамтарсан төсөл

4.БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн харьяа Борамэ эмнэлэг Борамэ төсөл (2011 оноос)

5.БНСУ-ын Асан эмэнэлэг Элэг шилжүүлэн суулгах багийн төсөл (2011 оноос)

6.БНСУ-ын Сэжон Эмнэлэг

7.БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг

8.БНСУ-ын “Raphael Interna­tional”

9.БНСУ-ын KOICA олон улсын байгуулагатай хамтарсан төсөл. Дотор, чих хамар хоолой, сувилахуйн чиглэлийн 2 эмч, 1 сувилагч 2013 оны 10 сараас 2 жилийн хугацаатай ажиллаж байна.

10.БНСУ-ын нам эмнэлэг (2014 оноос)

11.БНСУ-ын ST Mary’s Католикийн Эмнэлэг (2014 оноос)

12.БНСУ-ын Данкүүк их сургуулийн эмнэлэг (2014 оноос)

13.БНСУ-ын Дэгү Фатима эмнэлэг (2014 оноос)

14.БНСУ-ын Чоннам Үндэсний их сургуулийн Битголь эмнэлэг (2014 оноос)

15.БНСУ-ын Чосүн их сургуулийн эмнэлэг (2014 оноос)

16.БНСУ-ын Вонкван их сургуулийн эмнэлэг (2014 оноос)

17.БНСУ-ын Wankwong Dental University эмнэлэг (2015 оноос)

18.БНСУ-ын BUKWANGME­DI PHARM CO. LTD эмийн компантай хамтран ажиллах санамж бичиг (2015 оноос)

19.АНУ-ын Mount Sinai төв УНТЭ-ийн НЭСК-тэй хамтарсан “Virtue Founda­tion” төсөл

20.Канадын University of Brit­ish Columbia их сургуультай хамтран ажиллаж 2016 онд тус сургуульд нүдний торлогын мэс заслын чиглэлээр 1 жилийн резиденсийн сургалтанд сурахаар болсон.

21.Бүгд найрамдах Энэтхэг Улсын Fortis эмнэлэг

22.Бүгд найрамдах Энэтхэг Улсын Sirgam эмнэлэг

23.БНХУ-ын Бээжин хотын HTA Co, Ltd эмийн компантай хамтран ажиллах санамж бичиг (2015 оноос)

24.Project abroad. 2015 онд “Project abroad” байгууллагын operations manager Somi Cho айлчлал хийсэн бөгөөд энэ хугацаанд Швейцарь улсын иргэн хөдөлгөөн засалч Мартина Румф, Норвег улсын иргэн Anett, Франц улсын иргэн Miyuki Morgane RENARD, Япон улсын иргэн Yukiko Fu­kumoto нар ирж ажилласан байна.

25.“Мэс заслын өрөөний менежментийг сайжруулах төсөл” Швейцарийн мэс заслын багийн хамтран хэрэгжүүлж буй төсөл. (2013 оноос)

26.Олон улсын атомын энергийн агентлаг болон МУ-ын Цөмийн энергийн газар. 2014 оны 1-р сард хоёр толгойт Гамма Спэкт аппарат шинээр ЦОЗТ тасагт суурилагдсан.

27.International Hospital Federa­tion олон улсын байгуулагын гишүүн эмнэлэг болж хамтран ажиллаж байна. (2015 оноос)

28.An International Association for Medical Education олон улсын байгуулагын гишүүн.  (2015 оноос)

gadaad.h-1

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки