Танилцуулга

Thursday18 January 2018

Ерөнхий захирлын мэндчилгээ

DirectorУлсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйлчилгээ Монгол орны 4 зүг, 8 зовхист буй өрх бүрт хүрч чадсан бахдам сайхан түүхийн 90 жилийн амжилттай хамт олны мэндчилгээг хүргэж буйдаа баяртай байна. Бид эрүүл мэндийн салбарын өнгийг тодорхойлж хэзээд анхдагч, манлайлагч байх алсын хараагаа дэвшүүлэн эмчлэн сувилах, зааж сургах, оношлох бүхий л төрөлд идэвхийлэн ажилласаар ихээхэн амжилтыг олсон. Монгол улсад эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийг тэргүүлж яваа бөгөөд хамгийн сүүлийн үеийн оношлогооны төхөөрөмж болох 256 slice зүслэг бүхий CT, 1,5Т MRI, цөмийн оношлогооны хос толгойт Spect-CT, зайнаас чулуу бутлах болон ангиографи, вакум хагалгааны өрөө зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг эрхэмд үзэн шинэ шинэ орчинуудыг бүрдүүлэн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, тэргүүн технологи, инновацийг шилдэг тэргүүний эмчээр ахлуулан багаар хүргэх зорилттой. Лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх удирдлагыг өөртөө хүлээн хөдөө орон нутаг, нийслэлийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт болон дагалдах ба туслах эмчийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажилладаг. Бид 1980-аад он хүртэл УНТЭ-т хэрэгжүүлж байсан сургалтын эмнэлгийн сонгодог загварыг сэргээн хөгжүүлэлт, гадаад орнуудын шилдэг туршлагуудыг эмнэлгийнхээ үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтанд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд үе суулгах, элэг, бөөр шилжүүлэн суулгалт, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологуудыг амжилттай нутагшуулан энэхүү хосолсон амжилтуудаараа бид бахархдаг.

Ерөнхий захирал Б.Бямбадорж

Амбулаторийн цагийн хуваарь

Даваа-Баасан 0830-1730    

Цайны цаг 1230-1330

ЛАВЛАГАА БҮРТГЭЛ

 

УТАС: 11-311-544

              0820-1640

Санал хүсэлт

 

Утас: 11-32 6964 

Текстиль для дома, Вышивка, Фурнитура, Ткани
автоновинки